С.Батдөл нарын 7 хүнд холбогдох хэргийн шүүх хурлыг ирэх сарын 6-ныг хүртэл хойшлуулав
Баянгол болон Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр олон нийтийн анхаарлын төвд байгаа хоёр хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан болохоор товлогдоод байсан ч хоёулаа хойшиллоо. Яруу найрагч Ц.Хулан болон Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааны тухайд хоёр өмгөөлөгчтэйгөө оролцох хүсэлт гаргаж шүүх хуралдааныг хойшлуулсан бол гэрээс нь 7.3 тэрбум төгрөг илэрсэн УБТЗ-ийн Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга асан С.Батдөл нарын 7 хүнд холбогдох хуралдаан шүүгдэгч өмгөөлөгчөөсөө татгалзсан гэх үндэслэлээр мөн хойшилсон байна.
Название:
С.Батдөл нарын 7 хүнд холбогдох хэргийн шүүх хурлыг ирэх сарын 6-ныг хүртэл хойшлуулав
Категория:
Разное