Улаан Дарь Эх Зүрхэн Тарни, (Сэтгэлийг Булаагч Гүргүл Хатны Зүрхэн Тарни)
Гүргүл хатны зүрхэн тарни: Улаандарь эхийн Сайн ханьтай болох ерөөлтэй тарни. Улаан Дарь эх буюу Гүргүл хатны тухай Түүний улаан өнгө нь амьдралын эрх хүчийг илэрхийлж байгаа юм. Эртний Грекийн Амур бурхан шиг нум сум барьсан байгаа нь бусдыг татах, хүсэл тэмүүллийг зөв зүгт нь чиглүүлж, хүний сэтгэлийг хувиргах хүчийг илэрхийлнэ. Үүн дээр Дахь эхийн аврал хамгааллыг багтааж буй учир бусадтай харилцдаг бизнес эрхэлдэг хүмүүст онцгой ивээлээ хайрладаг сахиус юм. Хагас догшин байдлаар хүмүүний ертөнцөд залардаг сахиус тул Дарь эхээс гуйсан хүсэл бүхэн биелэнээ. Гол нь хүслээ дааж чадах нэгэн болгохыг давхар гуйх хэрэгтэй. Жишээ нь: хань ижлийг хүсэх аваас ирсэн ханиа үнэхээр хайрлан хүндэлж, хамгаалж чадах сэтгэлийг хайрла. Бизнесийн хүмүүс бол үйлчлүүлэгчдийн итгэлийг даах ухаалаг нэгэн болгож хайрла гэх зэргээр дандаа хүслээ даах ухааныг давхар гуйн залбирах хэрэгтэй. Тарнийг нь тоолохын өмнө лүнгийн авах нь зөв болно гэдгийг анхаараарай. Лүнгийн авсан аваас тарнийг нь тоолоход сайн болой.
Название:
Улаан Дарь Эх Зүрхэн Тарни, (Сэтгэлийг Булаагч Гүргүл Хатны Зүрхэн Тарни)
Категория:
Разное